top banner
Шуурхай мэдээ

“Онон бороо” экспедици 10 цэгт буудаж үүлэнд нөлөөлжээ


2017-06-19 17:04:43
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн УЦУОШТ-ийн дэргэдэх “Онон-бороо” экспедици өнгөрсөн сараас эхлэн 8 удаагийн гаралтаар 10 цэгт 17 пуужингаар буудаж үүлэнд зориудаар нөлөөлжээ. Хэдийгээр 10-аад цэгт харвасан ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Учир нь цас эрт хайлж, салхи ихтэй байснаас хөрс чийгээ алдан хуурайшилт өндөрсөж, тэр хэрээр орж ирсэн үүлний массыг сарниулж, салхины хурдыг нэмэгдүүлснээр тунадас орох боломжийг бууруулж байна гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. 5-р сарын 20-ноос хойш тус аймгийн нутагт хур тунадас орох нөхцөл бүрдэж байгаа ч хэдэн зуун км үргэлжилсэн үүлний том масс байхгүй, өндөр дахь агаарын чийгшил, үүлний хэмжээ жижиг, услаг бага, хэсэгчилсэн голомттой түр зуурын аадар хэлбэртэй 0,0 мм-ээс ихгүй хэмжээтэй тунадас өгөхөөс хэтрэхгүй байна.
Хамгийн сүүлд энэ сарын 17-нд хуурайшлын өндөр зэрэгтэй нутгийн хойд хэсэгт үүлэнд зориудаар нөлөөлсний үр дүнд Баян-Уул суманд 5 мм, Цагаан-Овоо суманд 3 мм, Баяндун суманд 1 мм, Булган суманд 0,9 мм, Хөлөнбуйр суманд 0,7 мм, Баянтүмэн суманд 0,6 мм, Гурванзагал суманд 0,5 мм бороо оржээ.
Дорнод аймаг 2014 оноос хойш үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж ирсэн. Энэ жил дээрх зорилгоор 20 сая төсөвлөсөн байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд