top banner

Төв аймгийн нутгаар маргааш, нөгөөдөртөө бороотой байна


2017-06-19 17:02:57
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20 цагаас маргаашийн 20 цаг хүртэл Төв аймгийн нийт нутгаар үүлшиж, ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороотой. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө бага зэрэг сэрүүсч 18-23 хэмийн дулаан байна.

Зуунмод хот орчмоор үүлшиж, дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүнэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө сэрүүсч 18-20 хэмийн дулаан байна.

Энэ сарын 19-26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 19-нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.

Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 19-21-нд нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч 24-26-нд шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 30-35 хэм хүрч халах төлөвтэй гэж Төв аймгийн УЦУОША-ны Цаг агаарын синоптик инженер Д.Долгоржав хэллээ.  

Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд