top banner
Шуурхай мэдээ

Туялзуур сэлэмчид тивийн аваргын төлөө өрсөлдөж байна


2017-06-19 16:34:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконг хотноо үргэлжилж байгаа бөгөөд манай тамирчдаас эхний хожлоо аваад байна.

Тус тэмцээнд хүнд сэлэмний төрөлд Монгол Улсаас эрэгтэй,  эмэгтэй тус бүр гурван тамирчин оролцож байгаа юм. Монголын баг тамирчдаас Э.Дөлгөөн, Б.Амарболд нар тус бүр хоёр хожил аваад байгаа бол эмэгтэйчүүдээс Б.Цолмон, О.Анударь нар эхний өрсөлдөгчдөө хожоод байна.

 
Д.Өлзий 

Монгол брэнд