top banner
Шуурхай мэдээ

“Монгени” цогцолбор сургуулийн сурагчид олон улсын уралдаанаас “Тусгай сайшаал” хүртэв


2017-06-19 16:30:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гоос зохион байгуулсан “Сэтгэл зүрхээ дүрвэгсдэд нээх нь” сэдэвт олон улсын уралдааны гар зургийн төрөлд Монголын “Монгени” цогцолбор сургуулийн сурагчдын бүтээл “Тусгай сайшаал” хүртжээ.

Дүрвэгсдийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ цаг үед хүүхэд, залуучуудад дүрвэгсдийн эрхийг хамгаалах, тэднийг хүндлэх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгооор “Сэтгэл зүрхээ дүрвэгсдэд нээх нь” сэдэвт олон улсын уралдааныг зарласан байна. Уралдаан сургуулийн өмнөх, бага болон дунд ангийн, багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагын гэсэн насны ангилалаар гар зураг, коллаж, богино өгүүллэг, видео клип хэлбэрээр явагджээ. Монгол Улсаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар дунд сургуулийн сурагчид богино өгүүллэгээр оролцсон бол Монгени цогцолбор сургуулийн сурагчид гар зургаар оролцсон юм.  Монгол Улсаас оролцсон Монгени цогцолбор сургуулийн сурагчдын гар зургууд олон улсын хэмжээнд бусад орны хүүхдүүдийн бүтээлүүдтэй өрсөлдөн “Тусгай сайшаал” хүртжээ.

Ч.Ариунболд
 

Монгол брэнд