top banner

Жуулчдад зориулсан “Улаанбаатар хөтөч” ном англи хэлээр гарна


2017-06-19 16:09:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” компанитай хамтран “Улаанбаатар хөтөч” номыг англи хэлээр гаргах болжээ.

Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд хэвлэн гаргасан“Улаанбаатар хөтөч” номыг гадаадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд, Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараах аж. Ингэснээр Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Энэхүү номыг зургаан жилийн турш тасралтгүй хэвлэгдсэн “Нийслэл guide” сэтгүүлийн архивт тулгуурлан бүтээх юм. Уг ном Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрууд болон бусад мэдээ, мэдээллийг агуулсан томоохон бүтээл болох аж

Ч.Ариунболд

Монгол брэнд