top banner
Шуурхай мэдээ

Э.Макроны “Урагшаа” хөдөлгөөн парламентын сонгуульд яллаа


2017-06-19 08:50:34
Зураг
ПАРИС./РИА Новости/. Францын парламент болох Үндэсний хурлын сонгуулийн дүн гарахад, тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны удирдсан “Урагшаа” хөдөлгөөний нэр дэвшигчид парламентын доод танхимын 577 суудлаас 308-ыг нь авсан бол тус хөдөлгөөний холбоотон болох “Ардчилсан хөдөлгөөн” нам 42 суудал авсан тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээнд дурдсан байна.

Ингэснээр Э.Макроны удирдсан хөдөлгөөн Үндэсний хуралд үнэмлэхүй олонх болж байгаа юм.

Баруун төвийн үзэлт Бүгд Найрамдах нам 113 суудал, Социалист нам 29, баруун төвийн үзэлт “Ардчилсан үзэлтнүүд ба бие даагчдын холбоо” 18, Жан Люк Меланшоны удирдсан “Үл бууж өгөх Франц орон” нам 17, Францын Коммунист нам 10, Марин Ле Пений удирдсан “Үндэсний фронт” нам 8 суудал тус тус авчээ.
О.Барс 

 


Монгол брэнд