top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 23-25 хэм дулаан


2017-06-19 07:23:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав болон Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд