top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 23-25 хэм дулаан


2017-06-18 09:33:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай.бороо орно.

 Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүсч шороон шуурга шуурна.  Хүрэн бэлчир болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 градус, Их нууруудын хотгор, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Монгол брэнд