top banner

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


2017-06-18 09:31:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Аргын тооллын 6 сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 24, Дэлгэрүүлэгч одтой, улаан хулгана өдөр.

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Монгол брэнд