top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 24-26 хэм дулаан


2017-06-16 07:07:59
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 30 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Монгол брэнд