top banner
Шуурхай мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно


2017-06-16 07:05:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Аргын тооллын 6 сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 22, Шувуун хушуут одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Монгол брэнд