top banner
Шуурхай мэдээ

Зургадугаар сарын 15-нд болох үйл явдал


2017-06-15 08:40:32
Зураг
09.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хурал болно.

09.00 цагт Төрийн ордонд Монгол, Орос, Хятадын худалдаа эдийн засгийн нэгдсэн чуулга уулзалт болно.

09.00 цагт “Мэдээлэл Холбооны Сүлжээ" компанийн хурлын танхимд "Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн оролцоо, хяналтын орчин" хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Шангри-Ла зочид буудалд “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” чуулган болно

10.30 цагт  Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс Оюуны ундраа группын байранд мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвд "Автотээврийн үндэсний төв"-өөс  "Ажлын байр-амьдралын баталгаа" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Төрийн ордонд ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ойн хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 дэх салбарын нээлт  Зургаан буудалд байрлах Оргил худалдааны төвд болно.

12.00 цагт Монголын үндэсний супер лигийн аварга баг Ховд Мон-алтиус багт Yндэсний аваргын туг гардуулах ёслол Шонхор цамхагт болно.

Монгол брэнд