top banner

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийнэ


2017-03-09 16:27:23
Зураг

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн  Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагууд болон сумдын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, төрийн албаны стандартын хэрэгжилтийг шалгаж зөвлөмж өгч, үйл ажиллагааг нь дүгнэхээр болжээ.

Дээрх шалгалтын ажлын хүрээнд тус аймгийн ЗДТГ-ын дарга,  Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Содном удирдамж гаргаж тушаал шийдвэрийн төлөвлөлт хэрэгжилт, байгууллагын дотоод журмын хэрэгжилт, архив бичиг хэргийн стандарт зэрэг найман үзүүлэлтээр шалгалтын ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 Шалгалтыг  энэ оны гуравдугаар  сарын 13-наас 17-ныг хүртэл зохион байгуулах бөгөөд чиглэл тус бүрийн үзүүлэлтийг 100 хүртэл оноогоор дүгнэж Төрийн албаны  салбар зөвлөлийн хуралд танилцуулах гэнэ.

Шалгалтад Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт 23  алба, хэлтэс байгууллага хамрагдах юм байна.

Х.Эрдэнэбулган


Монгол брэнд