Цагаан-Овоо суманд шүлхий өвчин гарчээ

PDF version

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас баруун хойш 60 км-т орших “Дэлгэр өлзийт” гэх газарт хаваржиж буй Д.Батгавьяагийн суурьт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ.

Өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилснээр шүлхий өвчин мөн болохыг тогтоосон байна. Одоогоор өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон гэж Цагаан-Овоо сумаас мэдээллээ.

Б.Туяа