Жагарын орноос залсан рашаанаа хүртээлээ

PDF version

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Дэчинравжаалан хийдийн Да лам Г.Чимэддорж Энэтхэг орныг зориод иржээ.

Тэрбээр Бурхан багшийн гэгээрсэн газар гэгддэг Бодгаяад 14-р Далай ламын Цогт цагийн Хүрдний номлол буюу 34 дэх Дүйнхэрийн ванд оролцож Увс аймгийн нийт ард түмнийхээ сайн сайхны төлөө ном айлдсан байна. Г.Чимэддорж ламтан сар шинийн өмнөхөн төрөлх аймагтаа ирсэн бөгөөд Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн Хаврын эхэн сарын шинийн 6-ны билэгт сайн өдөр аймгийнхаа сүсэгтэн олонд зориулж Бөхийн өргөөнд Хутагт Жагарын (Энэтхэг) орноос залж ирсэн Цогт цагын хүрдний номлол буюу Дүйнхорын ван Дээрхийн гэгээнтэн 14-р далай багшийн адис жинлавтай үрэл рашааныг хүртээх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Энэ үеэр эргэл мөргөлийн ач тусыг тайлбарлан таниулсанаас гадна Дээдэс хутагт хувилгаадын захиас сургаалыг сүсэгтэн олонд хүргэсэн юм.

Б.Батхүү