top banner

Дархан-Уул


Аймгийн төв номын санд 80 сандал, 40 ширээ хандивлалаа Дархан-Уул
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Сар бүрийн 17-ны өдөр манай аймгийн уншигчдын хувьд чухал өдөр.Энэ өдөр Дарханчууд уншсан номоо солилцох, номын хандив өргөх үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай.  Сүүлийн үед залуус номыг шимтэн унших нь нэмэгдэж байгаа энэ үед тэдний тав тухтай орчинд ном унших нөхцөлийг бүрдүүлэх үүднээс  номын сангийн ажилтан албан хаагчид баярт үлй явдал тохиолоо.Энэ тавдугаар сард “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” / ДСЦТС / ХК-ийн хамт олон Төв номын сангийн уншлагын танхимд 12 сая төгрөгийн өртөг бүхий 40 ширхэг ширээ, 80 ширхэг сандал хандивлаж ирээдүйн уншигчдад хөрөнгө оруулалт хийлээ. “ДСЦТС” ХК 1989 оноос хойш шинэчлэгдээгүй байсан аймгийн Төв номын сангийн уншлагын танхимын ширээ сандлыг шинэчилж номын хандивын өдрөөр ширээ сандлыг хүлээлгэн өгч угсарахын дээр 300 гаруй номын хамт гардуулан өглөө.
2018-05-19

Сурталчилгаа
Монгол брэнд