Япон, Монголын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монголын мэдээ | Хууль
Сэтгүүлч : С.Мөнхбаатар 197@montsame.mn 2018-09-11 16:18:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Цагдаагийн байгууллагын тусгай зөвлөх комиссар Нобору Накатанигийн хүсэлтийн дагуу ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал хүлээн авч уулзав.
.
Уулзалтын үеэр хоёр орны Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг  хэлэлцэж, байгууллага хоорондын уялдаа холбоог улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.

Комиссар Нобору Накатани нь Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай нэгэн бөгөөд ЦЕГ-ын удирдлагатай хийсэн уулзалтын дараа Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны  үйл ажиллагаатай танилцлаа. 
 
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ