Төмс, хүнсний ногооны ургац өмнөх жилийнхээс ахиу байх төлөвтэй

Орон нутагт | Булган
Сэтгүүлч : М.Батжаргал batjargal@montsame.mn 2018-09-11 14:05:19
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 3,9 мянган тонн төмс, 2,0 мянган тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан төлөв гараад байна. Сүүлийн таван жил 2-3 дахин буурсан төмс хүнсний ногооны ургац энэ жил өмнөхөөс ахих боломж бүрдсэн аж.
Хаврын тариалсан 423 га төмсний талбайн га тутмаас 120, хүнсний ногооны 149 га талбайн нэгжээс 130 центнер ургац хураах болсон нь өнгөрсөн оныхоос төмс 200, хүнсний ногоо хоёр дахин их хэмжээгээр авах юм байна.
Хутаг-Өндөр, Орхон, Сэлэнгэ суманд хамгийн их хэмжээгээр төмс, хүнсний ногоо хураан авахаар урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
М.Батжаргал
 

Холбоотой мэдээ