Энэ сарын 10-наас уулархаг нутгаар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-09-07 19:07:09
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.

Тодруулбал энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 
Холбоотой мэдээ