Арслан Б.Жамьяндоржийн нэрэмжит барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-09-07 16:15:45
Булган /МОНЦАМЭ/ Mонгол Улсын арслан Б.Жамъяндоржийн нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 14-15-нд Гурванбулаг суманд зохион байгуулна гэж аймгийн Биеийн тамир спортын газар мэдээллээ.
Монгол Улсын арслан, “Тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан Б.Жамьяндоржийн нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг 11-18 насны хоорондох зургаан насны ангиллаар зохион байгуулах юм.
16-гаас дээш гурван насны ангилалд түрүүлсэн бөх улсын аварга шалгаруулах барилдаанд зодоглох эрх авах аж.
Булган хангай нутгаас төрөн гарсан бөхчүүдээ алдаршуулах, залгамж халааг бэлтгэх, барилдааны арга барил, ур чадвар, арвин их өв уламжлал, туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор энэ нэрэмжит барилдааныг 29 дэх жилдээ зохион байгуулж байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ