ӨМӨЗО-д үхрийн шүлхий өвчин гарчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-09-02 15:07:06
 Бээжин /МОНЦАМЭ./ Хятад улсын ӨМӨЗО-ны Улаанцав хотод үхрийн О хэлбэрийн шүлхий өвчин илэрсэн талаар өчигдөр тус улсын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Улаанцав хотын Шиньхө дүүргийн зарим фермерийн үхэрнүүдэд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, нийтдээ 36 үхэр халдвар авснаас 12 нь үхжээ.  
Улмаар энэ сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ны Амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс явуулсан шалгалтын үеэр энэхүү вирус нь шүлхий өвчнийх болохыг тогтоосон байна. Мөн өчигдөр Хятад улсын шүлхий өвчний лабараторийн явуулсан шинжилгээгээр О хэлбэрийн шүлхий өвчин болохыг нотолжээ. 
Үхрийн шүлхий өвчин гарсантай холбогдуулж холбогдох байгууллагууд тухайн газарт яаралтай 100 гаруй үхрийг устгалд оруулж, ариутгал зэрэг шаардлагатай арга хэмжээ авчээ. 

А.Анхбаяр
 

Холбоотой мэдээ