АН төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ аминд хүрсэн гэх хэргийн талаар өнөөдөр АН-аас мэдээлэл хийв.
Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд өчигдөр буюу энэ сарын 09-ны 21.45 цагт “ЗТХЯ-ны гадаа хүн нас барлаа” гэсэн дуудлага иржээ. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн тусгай удирдлагын газрын дарга М-ыг цагдаагийн байгууллагаас хувийн маргааны улмаас тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэн шалгаж байгааг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан дурьдлаа.
Тэрбээр, “Үндэсний их баяр наадмын үеэр автозамын чанаргүй байдлаас болж 16 хүн амиа алдсан. Мөн хоёр хүүхэд цахилгаанд хүчдэлд цохиулж амь эрсдлээ. Энэ бүх асуудал шийдлээ олохгүйгээр замхарч байна. Төрийн өндөрлөгүүд ч энэ талаар санал бодлоо илэрхийлж, хариуцлага тооцох асуудал ярьсангүй. Ерөнхий сайд уг асуудлыг анхааралдаа авч, хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээв.
Мөн тус намын Нарийн бичгийн дарга О.Магнай төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхийг төрийн өндөрлөгүүдээс шаардав.

Ч.Ариунболд