Яриа хэлэлцээнд саад учруулж байж болзошгүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-02 16:24:51
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын засаг захиргаа болон БНАСАУ-ын эрх баригчдын хооронд өрнөж буй яриа хэлэлцээнд Хятад улс хүндрэл учруулж байж болзошгүй юм хэмээн үзэж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлсэн байна гэж лрагва гарагт Bloomberg агентлаг мэдээлэв.
 
ТАСС агентлагийн уламжилснаар, Трамп мягмар гарагт Флорида муж улсын Тампа хотод дэмжигчидтэйгээ уулзахдаа БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзсан тохиолдолд хоёр талын харилцааг хэвийн болгох тухай Вашигтон ба Пхеньяны хооронд хийж буй яриа хэлэлцээг эерэгээр үнэлээд, “хоёр улсын яриа хэлэлцээ амжилттай үргэлжлэхэд Хятад улс саад учруулж байж магадгүй юм” гэж мэдэгдсэн байна.
 
Хятадын эрх баригчид БНАСАУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний горимыг зөөлрүүлж, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулахад чиглэсэн Вашингтоны хүчин чармайлтын үр нөлөөг сулруулж байгаа талаар Д.Трамп нэг бус удаа дурдаж байсан аж. Үүний шалтгаан нь сүүлийн хэдэн долоо хоногт хурцдаад байгаа Америк-Хятадын худалдааны санал зөрөлдөөн байж магадгүй юм гэж тэрбээр үзэж байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ