Этиопт 970 мянга орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-21 08:57:37
twitter.com/Nyamkanmk
АДДИС-АБЕБА. /Xinhua/. Этиопын хамгийн том Оромиа муж болон Өмнөд бүс нутагт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш үргэлжилж байгаа иргэд хоорондын мөргөлдөөний улмаас наад зах нь 970 мянга орчим хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдлээ.

"Өмнөд бүс нутгийн Гедео бүсээс 822187 хүн, Оромиа мужийн Баруун Гүжи хэсгээс 147040 хүн орон гэргүй болж, дүрвэсэн байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь орон нутгийн бусад хэсгээр байрлаж, Засгийн газрын харьяа газрууд, сургуулиуд, баригдаж дуусаагүй байшин барилгад унтаж амарч байна" гэж мэдэгдэлд дурдав.

Үүний зэрэгцээ эдгээр байшин барилга нь хүн байрлах боломжгүйн зэрэгцээ ачаалал маш их байгаагийн улмаас иргэдийн зарим нь гадаа шороон дээр унтаж байна гэж мэдэгдлээ.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ