Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-11 09:26:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Ардын Засгийн газрын анхны ерөнхий сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд аймгийн удирдлагууд цэцэг өргөх ёслол боллоо.

Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Төв аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Д.Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгал оролцож явсан түүнийг 1922 оны найман сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэлс хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. 1997 оны зургаан сарын 11-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгажээ.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ