Нийт малын 80 хувийг вакцинжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2018-06-21 08:19:28
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн ХХААГ-аас малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд аймгийн нутаг дэвсгэр дэх мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг  дөрөвддүгээр сарын 23-наас эхэлж хийжээ.
Тус аймгийн ХХААГ-ын мэдээлснээр  вакцинжуулалтад 462.144 мянган толгой мал хамруулахаар төлөвлөснөөс 369.538 мянган толгой буюу нийт малын 80 хувийг хамруулав. Энэ хавар тус аймгийн Сүмбэр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн бүс тогтоож байсан юм.
Тус аймаг 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор  мал сүрэг таван төрөл дээр өсч,  438409 мал тоологдож урьд оноос 10.2 хувиар өсч, 2018 онд төллөх  хээлтэгч 201476, хээлтүүлэгч  3556  байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ