Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-06-10 10:52:10
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 26. Адъяа гараг. Шийдэм одтой, Долоон улаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр.
 
Барилдлага: Идэр  
Шүтэн барилдлага: Хурьцахуй    
Суудал: Гал
 
Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
 
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
Холбоотой мэдээ