НАТО-гийн чадавхийг нэмэгдүүлэх талаар шахалт үзүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-06 09:17:39
БРЮССЕЛЬ/ВАШИНГТОН. (Reuters). Оросын зүгээс гарч болзошгүй аливаа халдлагыг няцаах Умард Атлантын гэрээний байгууллагын буюу НАТО-гийн чадавхийг нэмэгдүүлэх үүднээс цэргийн илүү олон батальон, байлдааны усан онгоц болон нисэх онгоцтой болох талаар АНУ-ын засаг захиргаа Европын холбоотнууддаа шахалт үзүүлж байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
 
АНУ-ын батлан хамгаалахын сайд Жим Маттис пүрэв гарагт Брюссельд болох НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцохдоо дээрх төлөвлөгөөг нухацтай зөвшилцөж, ирэх долдугаар сард болох тус эвслийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар батлах үндэс суурийг тавих бодолтой байгаа тухай АНУ болон НАТО-гийн зарим албан тушаалтан ярьсан байна.
 
“30-30-30-30” хэмээн нэрлэсэн уг төлөвлөгөөний дагуу НАТО нь хуурай замын цэргийн 30 батальон, сөнөөгч нисэх онгоцны 30 эскадрон, байлдааны 30 хөлөг онгоцыг түгшүүрийн дохио өгсөнөөс хойш 30 хоногийн дотор байлдааны ажиллагаанд бэлэн болгох ёстой ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ