Энхийн гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэхийг чухалчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-27 09:51:11
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр талын яриа хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд зориулан мэдээлэл өгсөн тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
 
“Өнөөдөр амьдарч байгаа хүмүүсийн үед Япон-Оросын хооронд энхийн гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэж чадах байх хэмээн найдаж байна. Энэ бол хамгийн гол зорилт юм” гэж Японы засгийн газрын тэргүүн мэдэгдсэн байна.
 
Харин ОХУ-ын төрийн тэргүүн хэлэхдээ “Хоёр улсын эрх ашигт нийцсэн, хоёр ард түмэн хүлээн зөвшөөрөх шийдвэрийг тэвчээртэй үргэлжлүүлэн хайх шаардлагатай. Курилын арлууд дээр аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай тохиролцоо хэрэгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаа” гэж тэмдэглэжээ.
 
Шинзо Абэ-гийн хэлснээр, эдгээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх үйл явцыг хурдасгахаар хоёр тал тохиролцсон ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ