Улаанбаатарт 12-14 метр хүрч шороон шуурга шуурна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-05-26 09:10:11
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр төв болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Алтай өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ  Үүлшинэ. Ялимгүй хур тунадас  орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөх өдрөөс сэрүүсч 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Холбоотой мэдээ