Умард Солонгосын 12 иргэнийг нутаг буцаахыг Сөүлээс шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-05-21 11:34:10
ПХЕНЬЯН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын тагнуулчдад хоёр жилийн өмнө хулгайлагдсан гэх умард солонгос эмэгтэйчүүдийг буцааж өгөхийг Пхеньян Сөүлээс шаардсан тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Умард Солонгосын УЗН-ийн Төв хорооны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энэ бол өнгөрсөн сард Панмүнжом тосгонд хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд тусгасан хүмүүнлэгийн салбарын шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг. Тиймээс эдгээр эмэгтэйг Сөүл нэн даруй нутаг буцаах хэрэгтэй” гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, одоогоос хоёр жилийн өмнө гуравдагч улсад ажиллаж байсан Умард Солонгосын иргэн 12 эмэгтэйг Өмнөд Солонгосын тагнуулчид Сөүл рүү хүчээр авч явсан байна.


Г.Доржханд
Холбоотой мэдээ