"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр П.Ганхүүг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-16 20:15:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр П.Ганхүүг томилохоор шийдвэрлэжээ. 

"Эрдэнэс Монгол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Эрчим хүчний сайд П.Ганхүүг томилжээ. 
П.Ганхүү нь 2016-2017 оны 10 дугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй аж.

Харин Ц.Түмэнцогт нь 2016 оны есдүгээр сараас хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан юм. 
Н.Туяа

Холбоотой мэдээ