Сайншанд сум усан спорт сургалтын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-16 17:04:03
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сум усан спорт сургалтын төвтэй боллоо. Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуус хүүхдүүдэд спорт,  бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох,, эрүүл мэндийг дээшлүүлэх үүднээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтын дагуу дээрх усан спортын төвийг ашиглалтад оруулсан байна.
Барилгын ажлыг орон нутгийн 1,3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Баян могод" ХХК хийж гүйцэтгэсэн. Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газар хариуцан ажиллах бөгөөд усчин аврагч, багш, дасгалжуулагч, үйлчлэгч гээд 10-аад орон тоотой байх юм.
Усан бассейнтэй болсноор говийн иргэд, хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, усанд сэлж сурах зэрэг ач холбогдолтой гэж албаныхан тодотгов. Нээлтэд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ