Ахуйн зориулалтаар агнах, барих амьтны хэмжээг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-21 14:04:49
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн нутаг дэвсгэрээс энэ онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо, төлбөр хураамжийн хэмжээг тогтоосон байна.
Агнуурын гурван зүйлийн 1600 шахам амьтныг ахуйн зориулалтаар агнаж, бариулахыг зөшөөрснөөс зэрлэг гахай 8, бор гөрөөс 51, загас 1500 байгаа юм. Зэрлэг гахай 140,0, бор гөрөөс 66,0, загас 1,0 мянган төгрөгийн төлбөр, хураамжтай байхаар тогтоож, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 5,9 сая төгрөг оруулж, тал хувийг  нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ.
- Агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарт багтаан харьяалах нутаг дэвсгэртээ амьтан агнах, барих зөвшөөрлийг сумын Засаг дарга олгоно. Аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар хяналт тавих юм гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.
Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхон зэрэг найман сумын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар ан амьтан агнаж, барих зөвшөөрөл өгчээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ