Монгол, Солонгосын ШША хамтын ажиллагааны чиглэлээ төлөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-03-21 10:09:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний албаны захирал, доктор Чой Ёонг Шик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, БНСУ-ын Үндэсний Шүүхийн шинжилгээний алба хоорондын хамтын ажиллагааны чиглэл, шинээр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй ДНК, Дижитал шүүх шинжилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.
Н.Туяа
Холбоотой мэдээ