Гарааны бизнесийг шалгаруулж, Азийн зах зээлд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-17 16:37:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын гарааны болон жижиг дунд бизнесүүдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах ажлыг эхлүүлэхээр болсон байна. 

Азийн бизнесийн холбоо нь  жижиг, дунд үйлдвэрлэгчдэд боломж олгон Азийн хөгжингүй орнуудын зах зээлд бизнесээ амжилттай гаргахад дэмжлэг үзүүлэх юм байна.

Эхний ээлжид 10 жижиг дунд болон гарааны бизнесийг сонгон шалгаруулж, Зүүн Өмнөд Азийн зах зээлд гаргах аж. Сонгогдсон компаниуд экспортын хурдсахуй хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм байна.

Манай улсаас Зүүн Өмнөд Азийн орнуудаас Сингапур, Өмнөд Солонгос, Малайз, Хонг Конг, Тайван зэрэг улсад бизнес эрхлэх боломжтойг тус холбооныхон онцлов.

Азийн бизнесийн холбооны гишүүн Луйс Арканжел “Монголын жижиг дунд болон, гарааны бизнес эрхлэгчид дотоодын зах зээл гэхээсээ илүү бүсийн хэмжээнд өрсөлдөх чадамжтай гэж үзэж байна. Тиймээс  гарааны бизнесүүдийг дэлхийд нутагшуулж, олон улсад өрсөлдөхөд манай холбоо дэм үзүүлэх юм” гэлээ.

 Б.Заяа
Холбоотой мэдээ