Норвегийн тамирчин найм дахь удаагаа олимпийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-25 17:42:41
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын 30 км-ийн бөөн гараатай уралдаанд сонгодог хэлбэрээр уралддаг төрөлд Норвегийн тамирчин Марит Бьорген алтан медаль хүртсэнээр, найм дахь удаагаа олимпийн аварга болж байна.

Өдгөө 37 настай тамирчин М.Бьорген замыг 1 цаг 22 минут 17,6 секундад туулжээ. Энэ төрөлд Финландын тамирчин Криста Пярмякоски мөнгөн медаль хүртсэнээр Пёнчаны өвлийн олимпийн наадмаас гурав дахь медалиа авч байна. Өмнө нь тэрбээр эмэгтэйчүүдийн 15 км-ийн скиатлоны төрөл болон гүйлтийн цанын 10 км-ийн чөлөөт хэлбэрийн уралдаанд тус бүр хүрэл медаль хүртэж байсан юм. Харин Шведийн тамирчин Стина Нильссон энэ төрөлд хүрэл медаль хүртэж байна. Өмнө нь тэрбээр 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн юм.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ