Хоёрдугаар сарын 12-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-02-12 08:32:59
09.00 цагт АТГ-т ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудын албан хаагчдад зориулсан авлигаас урьдчилан сэргийлэх сургалт болно.

09.30 цагт Монголбанкинд "Улаанбаатар зөвшилцөл" чуулган болно.

10.00 цагт Ханбүргэдэй төвд Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулна. Утас :99101310

10.00 цагт Улаанбаатар зочид буудалд Эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт болно.

11.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбоонд Эрчим клуб, БНАСУ-ын Hwaepul багтай хийх Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны удирдлагуудыг хүлээн авч уулзана.

11.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал болно.

11.30 цагт ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-тай иргэдэд үйлчлэх тасгийн нээлт болно. Утас: 99097419, 89115872

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд II Их хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт УБТЗ-ын Удирдах газрын "А" танхимд УБТЗ-ын 2017 оны ажил мэргэжлийн аваргуудад шагнал гардуулах ёслол болно. Утас: 99091674, 86114818

11.30 цагт МYЭХ-нд “Хөдөлмөр хүний төлөө” шагнал гардуулдах ёслол болно.

12.00 цагт Автомашины их гэрлийн тусгалыг өөрчлөх ажлын нээлт Сонгинохайрханы техникийн хяналтын үзлэгийн төвд болно. Утас 99101432

12.00 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ын нээлт болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Эко автомашин импортлогчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ