Цэргийн жагсаалд зориулан хөрөнгө олгохыг хүсэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-09 18:41:24
ВАШИНГТОН. /ТАСС/. Вашингтон хотод томоохон цэргийн жагсаал зохион байгуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пентагон буюу БХЯ-наасаа хүссэн тухай өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл Конгресс дахь ардчилсан намын гишүүд энэ жагсаалд зориулан Холбооны нөөцийн сангаас хөрөнгө мөнгө олгохыг хориглох бодолтой байгаа аж.  
 
The Hill” сонины мэдээлснээр, ийм төрлийн цэргийн жагсаал зохион байгуулахад хэдэн арван сая ам.доллар зарцуулж магадгүй юм гэж сенатч Бен Кардин болон конгрессын гишүүн Марк Висей нар мэдэгдсэн байна

“Манай улсын Зэвсэгт Хүчин дэлхийд хамгийн шилдэг нь бөгөөд цэргийн техник хэрэгслээ батлан харуулахын тулд цэргийн жагсаал зохион байгуулах шаардлага бидэнд байхгүй.  Д.Трампын санаа бол өөрийг нь үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн суртал ухуулгын ов мэх юм. Цэргийн жагсаалд зарцуулж магадгүй хөрөнгө мөнгө нь манай цэргийн албанд буй хүмүүст болон ахмад ажилтнуудад хэрэгтэй” гэж М.Висей мэдэгдсэн байна.
 
Вашингтон хотод хамгийн сүүлд явуулсан томоохон хэмжээний цэргийн жагсаал нь 1991 оны 6 дугаар сард болж байжээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ