Марш тактикийн тэмцээнд бэлдэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-09 16:12:13
Увс /МОНЦАМЭ/. “Эрүүл жин Эрүүл амьдрал” аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид энэ өглөө ажилдаа ирээд зургаан км-т марш гүйлт хийсэн байна. Энэхүү гүйлтэд 36 албан хаагч хамрагдсан бөгөөд “Эрүүл жин Эрүүл амьдрал” аяны хүрээнд тус албаныхан идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж, зөв хооллох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар илүүдэл жингээ хаях, таргалалтыг бууруулахыг зорьж байгаа аж. 
Мөн онцгойгийн албан хаагчид ирэх сард болох Монгол цэргийн баярыг угтаж зохион байгуулдаг марш тактикийн болон бусад төрлийн спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцохын тулд одооноос бэлтгэл хийж эхэлсэн байна. Үүнээс гадна тус хамт олон чөлөөт цагаараа Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургуулийн Спорт зааланд байгуулагдсан ханын авиралтын спортоор хичээллэж байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ