Задгай худалдаа эрхлэгчдийн барааг шалгаж анхааруулга өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-09 11:11:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяртай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай, зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс Нийслэл, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд хамтран  шалгалт хийлээ. Тухайлбал, долоон  буудалд ил задгай худалдаа эрхэлж буй 6 иргэн, хүнсний  5 мухлагийн үйлчилгээ эрхлэгч болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй "Лайк", "Хөөрхөн хуушуур" гуанзны үйл ажиллагааг зогсоож анхааруулга өгчээ. Мөн худалдааны төвүүдэд гадна талбайдаа худалдаа эрхлэхгүй байх, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй байх, жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтанд хамруулах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг гарал үүслийн болон шинжилгээний бичигтэйгээр худалдаалах, дотоод хяналтыг сайжруулан ажиллах мэдэгдэл өгсөн байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж буйг дуулгая.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ