Булган сум 10 мянга дахь иргэнээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-09 09:40:33
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган сумын Засаг даргын өнгөрсөн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн А/14 тоот захирамжаар сумын "10 мянга дахь иргэн"-ийг тодруулахаар шийдвэрлэсэн билээ. Сумын Засаг даргын шийдвэр хэрэгжүүлэх ажлын  хүрээнд тус  суманд 180 хоногоос дээш хугацаагаар ажиллаж амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх олон ажлыг санаачилж хийсэн байна. Ховд аймгийн Булган сумын 10.000 дахь иргэнээр Баянгол багийн иргэн Нямгарав Буянзаяа /ПБ17322101/ тодорсон бол түүний үе чацуутан таван хүүхдийг мөн шалгаруулжээ.
Үүнд Булган сумын 10 000 дахь иргэний үе чацуутанаар Байтаг багийн иргэн Амартүвшин Энхдөл /ПБ17321819/, Байтаг багийн иргэн Батболдийн Энэрэл /ПБ17321705/, Баянсудал багийн иргэн Рахмет Тулпар /ПБ17322213/, Бүрэнхайрхан багийн иргэн Батсайханы Хангай /ПБ17322515/, Банзрагч Ариунтунгалаг /ПБ17322823/ нар шалгарсан байна. 
Бүртгэлжүүлэх ажлын хүрээнд  2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сумын 10.000 дахь иргэнээ өлгийдөн авсан байна. 
Ховд аймгийн Булган сум аймгийнхаа хамгийн олон хүн амтай сумын нэг Үндэсний уламжлалт ахуй соёл, зан заншлаараа өвөрмөц онцлогтой хүн амын 75 хувийг  торгуудууд эзэлдэг.
Баруун талаараа БНХАУ-тай, хойд талаараа Баян-Өлгий аймгийн Булган сумтай, зүүн ба өмнөд талаараа Үенч сумтай хиллэдэг, 8105 кв км талбай бүхий нутаг дэвсгэртэй, 10000 шахам хүн амтай, 12 жилийн нэгдүгээр сургууль, Минжит Булган цогцолбор сургууль, сум дундын нэгдсэн эмнэлэг, Сарнай цэцэрлэг, Зэвсэгт хүчний 305 дугаар анги, Аврах гал унтраах 38 дугаар анги, Сум дундын шүүх, прокурор, Цагдаагийн хэлтэс, Нисэх онгоцны буудалтай, хилийн худалдааны Байтаг Ярантын хоёр боомттой, улсдаа хамгийн том гэгддэг сум билээ.
 
                                                                                                                                                        А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ