Мүн Жэ Ин Умард Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-08 16:46:25
СӨҮЛ. /Ёнхап/.  “Пёнчан-2018” өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцох Умард Солонгосын засгийн газрын төлөөлөгчдийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүлээн авч уулзана гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Ерөнхиийлөгчийн тамгын газар буюу Хөх ордноос өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Мүн Жэ Ин Умард Солонгосын засгийн газрын төлөөлөгчдийг энэ бямба гарагт хүлээн авч уулзаж, тэдэнтэй хамт үдийн зоог барих аж.

Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам тэргүүтэй 22 төлөөлөгч маргааш Өмнөд Солонгост хүрэлцэн очих юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон багтсан тухай өчигдөр мэдээлсэн билээ.

Энэ сарын 25-ныг үргэлжлэх өвлийн олимпийн XXIII наадамд Умард Солонгос 22 тамирчнаа оролцуулах юм.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ