Алслагдсан сумд шилэн кабельд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-08 16:19:24
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Энэ онд Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдыг шилэн кабелд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар мэдээллээ.
Хөвсгөл аймгийн 24 сумаас алслагдсан сумд болох Цэцэрлэг, Ханх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур гэсэн дөрвөн сум интернэтийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байсан бөгөөд өнгөрсөн онд Цэцэрлэг сумыг шилэн кабельд холбосон юм.
Алслагдсан сумууд өндөр хурдны интернэтэд холбогдсоноор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ хурдтай, хүртээмжтэй болж, хүүхэд залуучууд мэдээ, мэдээллээс хоцрохгүй байхаас гадна нийгмийн сүлжээ фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглаж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж бүрдэх ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ