Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэхэд олон нийтийн чадавхийг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-08 13:51:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газар /БЗХАГ/-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Гамшгийн эрсдлийг удирдах газар /ГЭУГ/-ын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн нар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын мэргэжилтэн хатагтай Шабано Тирмизи, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хүрээлэн буй орчин хариуцсан ахлах мэргэжилтэн хатагтай П.Онгонсар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон байна.
 
“Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөлд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 сум хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ