Цогцолбор нэгдүгээр сургуулийн төгсөгчдийн нэрэмжит математикийн олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-08 12:17:45
Увс /МОНЦАМЭ/. Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн төгсөгчдийн нэрэмжит Математикийн наймдугаар олимпиад өнгөрсөн даваа гарагт болсон байна.
Энэ удаагийн олимпиадыг 1998 оны 10а ангийн төгсөгчид 20 жилийнхээ ойн нэрэмжит болгон зохион явуулжээ. Уг олимпиадад сумдаас болон аймгийн төвийн ЕБС-ийн 270 орчим хүүхэд оролцож, оюун ухаан, математикийн хичээлийн мэдлэгээ сорин өрсөлдөж, шилдэгүүдээ шалгаруулжээ. Чансаа өндөрт тооцогддог энэхүү олимпиадад Цогцолбор нэгдүгээр сургуулийн багш, сурагчид багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. Өнгөрсөн жил 1997 оны 10а ангийн төгсөгчид уг олимпиадыг ивээн тэтгэн явуулсан бол энэ жил 1998 оны төгсөгчд ийнхүү ивээн тэтгэжээ.
Ирэх жил 1999 оны 10а ангийн төгсөгчид уг олимпиадыг зохион байгуулах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ