Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөлөгчид Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-07 16:00:43
Увс /МОНЦАМЭ/. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөлөгчид энэ сарын 6-8-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж танилцуулга хийж байна. Өнөөдөр тэд Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарт хөтөлбөрийн танилцуулга хийсэн юм.
Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад байгаа аж. Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдах бүрэн боломжтой юм байна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг HTTP://AUSTRALIAAWARDSMONGOLIA.ORG холбоосоор авч болох аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ