Сурагчдын амралт энэ сарын 19-26-ны хооронд үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-07 15:00:21
Увс /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр энэ сарын 16-аас эхэлж байгаатай холбогдуулан ЕБС-ийн сурагчдыг энэ сарын 19-26-ны хооронд амраахаар аймгийн ЗДТГ зохицууллаа.
Тэгэхдээ ахлах, дунд, бага анги харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгэн зэрэг долоо хоног амрах юм байна. Гэхдээ сар шинийн баяр баасан гарагт таарч байгаатай холбогдуулан сурагчдын амралтын хугацаа сунаж үндсэндээ 10 хоног амрах аж. Иймээс амралтын хугацаанд эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал хандуулах, хүйтэнд гадуур явуулахгүй байх, эрүүл мэнд, хоол хүнсэнд нь анхаарах нь чухал хэмээн аймгийн БСУГ-аас анхааруулж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ