Төгсөх ангийнхан сорилын шалгалтууд өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-07 14:58:52
Увс /МОНЦАМЭ/. ЕБС төгсөх ангийн сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын урьтал болгож сорилын шалгалтуудыг энэ сарын 10-аас эхлэн авах гэж байна.
Эхний шалгалтыг төгсөх ангийн бүх хүүхдүүд өгөх бол дараагийн шалгалтанд тухайн хүүхэд сурлагын үзүүлэлтээ харгалзан шалгалтын сонголтоо өөрөө хийх аж. Элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө хүүхдүүдэд шалгалт өгөх арга барил эзэмшүүлэх, сурлагын амжилтаа дээшлүүлэх, сурлагын түвшингээ тогтоох, тус шалгалтанд хүссэн оноогоо авахад энэхүү сорилго шалгалтууд үр дүнгээ өгнө хэмээн аймгийн Боловсролын байгууллагынхан үзэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл энэ сарын 5-аас улс орон даяар эхэлсэн бөгөөд ирэх 4-р сарын 19 хүртэл үргэлжлэх юм байна.
Увс аймгийн хэмжээнд энэ жил 12-р ангийг 1140 хүүхэд төгсөх аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ