Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-06 16:21:29
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлэг магадлах комиссын үйл ажиллагааг танилцууллаа.

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 2018 оныг “Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааг сайжруулах жил” болгон зарлажээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 220 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар болсон юм. Энэ хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.

Танилцуулах уулзалтад Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл өгч, Нэгдсэн эмнэлгийн эмч нар дотор, сэтгэц мэдрэл, уламжлалт, нөхөн сэргээх чиглэлээр үнэгүй үзлэг, шинжилгээ хийжээ.

2017 оны байдлаар аймгийн хэмжээнд 3890 хөдөлмөрийн чадвар алдалттай хүн байдаг ба үүнээс 231 хүний группыг цуцалж, 492 хүнийг хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоогдоод байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ